Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 5 дугаар сарын цаг агаарын нөхцлийн тойм
2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 15.5-20.6 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар ОЖД-аас 1.9-5.1 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн хойд хэсэг буюу Иххэт, Дэлгэрэх сумдад бусад сумдын нутгаас +2...+7 градусаар сэрүүн, бусад сумдын нутгаар +32-...+37 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар -2.....+3 градус ажиглагджээ. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар +21....+29 градус дулаан, нутгийн хойд сумдаар +21+24 градус, үнэмлэхүй их температур +54-...+62 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар +3...+8 градус дулаан байлаа.
Хур тунадас: 2024 оны 05 дугаар сард нийт нутгаар 1.7-16.4 мм бороо орсон. Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд ОЖД-аас ахиу, Мандах суманд ОЖД-ийн орчим, бусад сумдад ОЖД-аас бага орсон байна.
Салхи: Энэ сард нийт нутгаар салхи ихтэй, 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 11-26 өдөр хүртэл ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Хөвсгөлд 24, Сайншанд, Эрдэнэ, Мандах сумдад 20м/с хүрсэн ба нийт нутгаар цаг агаарын салхи шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 31-ны байдлаар Мандах, Эрдэнэ, Сайхандулаан сумдын нутгаар ургамлын цухуйлт огт эхлээгүй байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал таана, хазаар, хялгана, агь цухуйсан, ургамлын дундаж өндөр 1-6 см байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй хэдий ч ургамлын ургалт одоог хүртэл цухуйлтгүй байгаа Мандах, Сайхандулаан, Эрдэнэ сумдад хаваржилт хүндхэн цаашлаад Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын зарим багийн нутгаас бусад нутгаар зуншлага оройтож малд төдийлөн таатай идэшлэх боломж бүрдээгүй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Зарим сумдад отор нүүдэл хийсээр байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.