Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Сайншанд хотын тоосонцор /PM2.5, PM10/-ын судалгаа

Шинэчлэгдсэн: 2024-10-29 15:34:27

Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн ахлах синоптик инженер Г.Сэлэнгэ

Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын тушаалаар жил бүрийн 5-р сараас 9-р сар хүртэл зохион байгуулах шийдвэр гарч ажиллаж байгаа нь экспедицийн үйл ажиллагааг эрт зохион байгуулж гангийн эрсдэлийг бууруулж,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгод сөргөөр нөлөөлж байна.

Дээрх шаардлагыг үндэслэн ахлах синоптик инженер Г.Сэлэнгэ Сайншанд сумын хөрсний гүний автомат станцын сүүлийн 5 жилийн эх мэдээг ашиглан говийн бүс нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрт эхлүүлж, орой хаах боломжит нөхцөлийн талаар нөхцлийг тооцож  үзлээ.                                   

Сүүлийн 5 жилийн 3-р сарын 2-р 10 хоногт хөрсний өнгөн хэсэг буюу 5см гүнд температур тогтвортой нэмэх утгатай, 10-р сард бүх хугацаанд нэмэх утгатай, 11-р сарын эхний 10 хоногт нэмэх утгатай байсан бөгөөд 11-р сарын 2-р арав хоногийн эхэн үеэс тогтвортой хасах утгаруу орж байсан. Иймээс говийн нөхцөлд агаар хөрсний хэт халалт эхэлсэн зуны улирлаас илүү, хавар эрт 3-р сарын 2-р 10 хоногоос эхлэн,  10-р сарыг дуустал, 11-р сарын 1-р 10 хоногт хэрвээ агаарын температур нэмэх утгатай байх тохиолдолд хур тунадас нэмэгдүүлбэл хөрс чийг хүлээж авах боломжтой гэж үзэх ба нөгөө талаар ялангуяа 10 сарын сүүл, 11 сарын эхээр орсон хур тунадас нь хөрсөндөө хөлдөж, хавар эрт хөрсний нөөц чийг болох үндсэн нөхцөл болох нь харагдаж байна.

САЙНШАНД ХОТЫН ТООСОНЦОР  /PM2.5, PM10/-ЫН СУДАЛГАА  

Ус орчны шинжилгээний  хэлтсийн дарга Ш.Амарбилэг

  Хураангуй  

       Аймгийн төвүүд (жижиг суурин газрууд)-д хүн амын суурьшил, хотжилт, үйлдвэржилт нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой орчны доройтол түүн дотроо агаарын бохирдол ихэсч хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлж экологи, эрүүл ахуйн тэнцэл алдагдах болсон. Үүнийг нарийвчлан судлах зорилгоор Сайншанд дахь 2009-2011, 2013 оны РМ10, РМ2.5 тоосонцрын агууламжийн цаг тутмын дундаж утга, агаарын чанарын харуулын азотын давхар исэл, хүхэрлэг хийн 2010-2011 оны мэдээг ашиглан РМ10, РМ2.5 тоосонцрын хоног, сар, улирлын явц, хоногийн болон улирлын ялгаанаас хамааран хэрхэн өөрчлөгдөж буй эсэх, РМ2.5/РМ10-ын харьцааны цаг агаарын нөхцлөөс болон агаар бохирдуулагч бодисуудаас хамаарах хамаарал зэргийг тодорхойлсон дүнг судалгааны ажилд үзүүллээ. Өвлийн улиралд РМ2.5/РМ10-ын харьцаа 08 цагаас өсч 11 цагт дээд хэмжээндээ хүрч бууран 14-16 цагт хамгийн бага утгандаа хүрч, орой 17 цагаас эхлэн өсөх үзэгдэл ажиглагдаж байна. Хаврын улиралд РМ2.5/РМ10-ын харьцаа 05 цагаас эхлэн өсч 13 цагаас буурч 18 цагаас 05 цагийг хүртэл өсдөг байна. PM2.5/PM10 харьцаа ба хүхэрлэг хийн хамаарал өвлийн улиралд r= 0.3 буюу шууд дунд, хаврын улиралд r=0.2 буюу шууд сул байна.   Түлхүүр үгс: цаг уурын үзүүлэлтүүд, бохирдуулагч бодис, хүний үйл ажиллагаа,агууламж

STUDY OF PARTICULATE MATTER /PM2.5, PM10/  IN SAINSHAND  

Amarbileg Shajbalidir  Mongolia, Center for Meterology, Hydrology and Environmental monitoring of Dornogovi province

Abstract

  Increased population growth, urbanization and industrial areas has led recent air pollution in the cities and towns of Mongolia. So far, few studies focused on air pollution in small towns. In order to evaluate the air pollution situation in a small town of Mongolia, we investigated diurnal and seasonal variations of air pollutants concentration using measured PM10, PM2.5 (particulate matter with an aerodynamic diameter ≤ 10 and 2.5 mm, respectively), NOx, SOx concentration and meteorological parameters including wind speed and direction, air temperature, atmospheric pressure, and precipitation in Sainshand, Dornogovi between 2010 and 2011. A clear seasonal variation was presented for PM10 and PM2.5 with averaged values of 10.1-11.2 mg/m3, 5.6-9.8 mg/m3 in winter and spring months, respectively. During the study period, PM2.5 constitutes of PM10 (calculated as a ratio, r) presented an increase in early morning and in evening when occupy with the households heating times in winter. This result was proved by a significant relationship between r among SOx and NOx in winter and spring period, respectively. During spring, minimum r value was observed in the afternoon, which indicate dominant of coarse particulates prevails for air pollution in the spring, especially when wind is strong.   Key words: meteorological parameter, pollutant, human activity, concentration

“Дорноговь аймгийн хөрсний физик химийн шинж чанар”  

 Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч З.Ариунцэнгэл  

           Цөлжилтийн мониторингийн судалгааны хүрээнд Дорноговь аймгийн 14 сумын бэлчээрийн төлөв байдал тодорхойлох 72 зогсоол цэгт хөрсний физикийн үзүүлэлтүүд болох механик бүрэлдэхүүн, хөрсний байгууламж, ус нэвтрүүлэх чанар, нягт, агрегат бүтэц, шугаман эвдрэл, химийн үзүүлэлтүүдээс хөрсний урвалын орчин, давсжилт, ялзмагийн агууламжийг тодорхойлсон.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Сайншанд хотын тоосонцор /PM2.5, PM10/-ын судалгаа 2017-03-15 2024-10-29 3128
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 2016-11-08 2024-10-26 2741