> Цаг уурын шинжилгээний мэдээ

Сарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-04-01 04:13:35

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

Температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 4.9–10.1  градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дундажаас 3.3...5.4 градусаар дулаан. Өдөртөө үнэмлэхүй их температур Замын-Үүд, Алтанширээ, Хатанбулаг сумдад 12 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Замын-Үүд суманд 23 градус хүйтэн байв.

Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 3–9 градус хүйтэн, өдөртөө үнэмлэхүй их температур Замын-Үүд суманд 23 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Эрдэнэ суманд 27 градус хүйтэн байлаа.

Хур тунадас: Энэ сард нийт нутгаар хур тунадастай өдрийн тоо 1–3 өдөр. Замын-Үүд, Мандах, Алтанширээ, Улаанбадрах сумдын нутгаар 0.0 мм, Өргөн, Сайхандулаан сумдад 0.2 мм, Айраг суманд 0.3 мм, Иххэт, Сайншанд сумдад 0.4 мм, Хатанбулаг суманд 0.5 мм, Эрдэнэ суманд 0.6 мм, Дэлгэрэх суманд 0.8 мм цас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрэх сумын нутгаар орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага байлаа.

Салхи: Энэ сард хамгийн их хурд Мандах суманд 20м/с, бусад сумдын нутгаар 10 - 17 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай 2-6 өдөр байв.

Цасан бүрхүүлийн байдал: 1 дүгээр 10 хоногт  Дэлгэрэх сумын нутгаар цасны дундаж зузаан 3 см, дундаж нягт 0.29г/см3 , Улаан-Уул, Дэлгэрэх сумдын нутгаар 5-9 балл, Сайншанд, Хөвсгөл, Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг сумдад 1-4 баллын цасан бүрхэцтэй байсан. 2 дугаар 10 хоногийн байдлаар Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад 1-4 баллын цасан бүрхэцтэй байсан бол 3 дугаар 10 хоногийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүлгүй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Мал оторлуулах, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.