Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2023-03-29 13:23:21

2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ТАНЫ АНХААРАЛД

     Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн “Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс"–ээс тодруулах боломжтой.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Дорноговь аймгийн нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. 

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

 

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3–т харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

                                                       

ЗӨВЛӨМЖ

       Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.