> Цаг уурын шинжилгээний мэдээ

7 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2023-03-31 23:06:52

 

Өнгөрсөн долоо хоногт цаг агаар ямар байсан тухай тойм мэдээ

/ 2023 оны 03-р сарын 20-ноос 2023 оны 03-р сарын 27-ны өдрийг хүртэл /

 

Хур тунадас: Өнгөрсөн долоо хоногт Иххэт суманд 0.6мм, Дэлгэрэх суманд 0.0мм цас орсон. Бусад нутгаар цас ороогүй.

Салхи: 21-22-нд салхи нийт нутгаар салхи секундэд 16-24 метр, түр зуур секундэд 25-29 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 2-12 метр байлаа.  

Агаарын температур: Хугацааны эхэнд дулаарч шөнөдөө -9...+3 градус хүйтэн, өдөртөө +6...+15 градус дулаан, 22-оос эрс хүйтэрч шөнөдөө -12...-19 градус, өдөртөө -2...-8 градус хүйтэн байлаа.  25-аас бага зэрэг дулаарч шөнөдөө -4...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+11 градус дулаан байлаа.

Агаарын бохирдол: Сайншанд хотын агаарт агуулагдаж байгаа хүхэрлэг хий нь 0.007мг/м3, азотын давхар исэл нь 0.034мг/м3 байгаа нь хүлцэх хэмжээндээ байна.