Урьдчилсан мэдээ > 7 хоногийн төлөв

7 хоногийн төлөв

Шинэчлэгдсэн: 2023-04-01 08:23:51

2023 оны 03-р сарын 27-ноос 2023 оны 04-р сарын 03-ны өдрийг хүртэлх

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

:::Малчид ард иргэдийн анхааралд:::

31, 1, 2-нд нийт нутгаар салхи секундэд 16-18 м/с, түр зуур секундэд 20 метр хүрч

шороон шуурга шуурна. Агаарын температур хүйтэрнэ.

 

Хур тунадас: 31, 1-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   

Салхи: 31,1,2-нд нийт нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр. 

Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 1-ээс нийт нутгаар хүйтэрч шөнөдөө -10...-15 градус хүйтэн өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.