Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Дорноговь аймгийн уур амьсгалын өөрчлөлт

Шинэчлэгдсэн: 2024-03-14 13:49:19

Дорноговь аймгийн уур амьсгалын өөрчлөлт

                                                                                                 Н.Энхмаа/ ДоУЦУОША/

Энэхүү өгуүүлэлд Дорноговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар  цаг уурын 60 гаруй жилийн мэдээ ашиглан хийсэн судалгааны зарим үр дүнг оруулсан болно.  Энэ өгүүлэлд агаарын температур, агаарын хамгийн их температур 300С-аас халуун өдрийн тоо, хур тунадас, шороон шуурга, цас, дуу цахилгаан, бороотой өдрийн тооны олон жилийн  хэлбэлзэл өөрчлөлтийн судалгааны үр дүнгийн тухай өгүүлнэ.

Оршил

         Монгол орон Ази тивийн эх газрын гүнд оршдог хийгээд далайн түвшнээс дээш дунджаар1580 м хүртэл өндөр өргөгдсөн,   газар нутаг нь хотгор гүдгэрийн ялгаа ихтэй зэрэг нь агаарынтемператур, хур тунадасны газарзүйн хуваарилалтад ихээхэн нөлөөлж нутаг бүрийнхувьд жил, сарын температур, хур тунадас ихээхэн жигд биш байдаг юм. Харин  зунньдунджаар23.50Сдулаан,  гэтэл өвөл нь дунджаар–15.80С  хүйтэн болдог нь дулаан хүйтний хэлбэлзэл ихтэйг илтгэнэ.

          Манай орны говийн бүс нь Төв Азийн хуурай, хуурайдуу говь цөлийн бүсэд багтдаг бөгөөд хамгийн халууны туйл болдог онцлогтой юм.  Агаарын температурын дундаж агууриг 39.3 0С байгаа нь манай орны бусад нутгуудаас харьцангуй бага юм. Энэ бүсэд өвөлдөө  дулаавтар боловч  зундаа аагим халуун болно. 

           Манай орны нийгэм эдийн засаг маань байгаль орчин, ус цаг уур, уур амьсгалын шууд нөлөөн дор оршдог онцлогтой тул сүүлийн жилүүдэд гарч буй  уур амьсгалын өөрчлөлт зүй ёсоор анхаарал татаж байна. Иймд энэ асуудлыг Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн баримт бичигт тусгасан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сүүлийн хэдэн жилд бүс нутаг, аймаг сумын уур амьсгалын судалгааг манай хот, хөдөөгийн  цаг уур судлаачид нилээд өргөн хүрээтэйгээр явуулж, бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээний цуврал  бага хурал жил бүр зохиож байна.

         Дорноговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар 1985 онд Ус цаг уурын институтийн Уур амьсгалын хэлтэст зохиож,  хэвлэгдсэн аймгийн уур амьсгалын тойм, уур амьсгалын эмхтгэл зэрэгт  тухайн аймгийн хүрээнд судалгааны ажил  хийгдсэн юм.

        Дорноговь аймаг  уур амьсгалын  хувьд хуурайдуу сэрүүвтэр,  хуурай дулаавтар, мужид багтана.   Манай орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай. Агаарын температурын  үнэмлэхүй их агууриг 33.60С, өвөлдөө  хүйтэн боловч  зундаа аагим халуун болно. 

   Уур амьсгал дулаарч буй өнөөүед  Монгол орны төдийгүй  бүс нутаг, аймаг, сум, суурин газруудын  уур амьсгалын судалгааг нарийвчлан хийх, тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлтийг судлах явдап нэгэнт  хүний хэрэгцээболжээ.

Судалгаанд ашигласан материал, арга зүй

        Дорноговь аймгийн  цаг уурын станцуудын 1936-2008 оны цаг уурын үзүүлэлтүүдийн эх мэдээг  мэдээллийн сангийн ВАКС, КЛИКОМ системүүдээс гарган авав. Эх мэдээг боловсруулахдаа  хэрэглээний уур амьсгалын математик- статистик аргууд,  тархалтын зураглал, диаграмм, Фортран-5, EXSELпрограммуудыг ашигласан болно.

 Цаг уурын үзүүлэлтүүдийн жил, сарын дундаж, үнэмлэхүй хамгийн их, бага утгууд, дундаж квадрат хазайлт, вариац,  магадлал- хангамжийн үзүүлэлтүүдийн тооцоог хийсэн болно.

Судалгааны үр дүн

  Дорноговь аймгийн уур амьсгалын  өөрчлөлтийн талаар сүүлийн үед хийсэн шинэлэг судалгаа хомс байдаг бөгөөд уур амьсгал дулаарч байгаа өнөө үед энэ чиглэлийн судалгааг хийх зайлшгүй шаардлага урган гарч байгаа билээ.

Энэхүү судалгааны ажилд сүүлийн үеийн мэдээ материал ашиглан шинэлэг үр дүнгүүдийг оруулсан болно.

Агаарын температур

           Монгол орны хувьд агаарын температурын жилийн дундаж 1940-2004 оны хооронд 1.9градусаар дулаарсан байна. Өмнөба зүүн бүсэд 1.5-1.6градус, баруун ба төвийн бүсэд 2.0-2.3градус[УЦУХ, П.Гомболүүдэв, 2005] тус тус дулаарчээ.

    Дулааралт хүйтний улиралд илүүих ажиглагдаж байгаа бөгөөд өвлийн улиралд агаарын температурын дундаж 3.6градусаар, хавар намрын улиралд 1.4-1.9градусаар [УЦУХ, П.Гомболүүдэв, 2005] нэмэгдсэн байна.

  Дорноговь аймгийн хэмжээгээр агаарын температурын олон жилийн өөрчлөлт, хэлбэлзлийг судлан үзэхэд жилийн дундаж агаарын температур  нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр 1.9…2.00С, Замын-Үүд орчмоор 1.80С, нутгийн хойд хэсгээр 1.70С-аа тус тус дулааарсан байна.  Улирлаар авч үзвэл  өвөлдөөнутгийн өмнөд хэсгээр буюу Замын -Үүд сум орчмоор хамгийн их1.00С, нутгийн зүүн болон төв хэсгээр 0.7…0.80С, нутгийн хойд талаар хамгийн бага 0.20С-аар дулаарсан байна. Харин зуны улиралд  жилийн дундаж агаарын температур нилээд дулаарсан  байна. Нутгийн зүүн болон төв хэсгээр хамгийн их дулаарсан 2.1…2.80С, Сайншанд орчмоор 1.10С, Замын-Үүд орчмоор 0.80С, нутгийн хойд хэсгээр 1.80С-аар тус тус дулаарсан байна. Эндээс дүгнэж үзэхэд аймгийн нийт нутгаар жилийн дундаж агаарын температур 1.7...2.00С, зуны улиралд 0.8…2.40С, харин өвлийн улиралд бага 0.2…1.00С-аар дулаарсан байна.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорноговь аймгийн уур амьсгалын өөрчлөлт 2017-03-15 2024-03-14 3395