Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Мандах цаг уурын станцад ажиллав

Шинэчлэгдсэн: 2024-03-26 18:28:16

       Дорноговь аймгийн УЦУОШГ-ын инженер, техникийн ажлын хэсэг 2017 оны 04-р сарын 28-29-ний өдрүүдэд “Мандах” цаг уурын станцад ажиллаа. Уг ажлаар:

Мандах цаг уурын станцын үйл ажиллагаатай танилцаж, шалган туслах ажлыг хийж гүйцэтгэсэн ба ХААЦУ-ын ажиглалтын талбай болон цаг уурын ажиглалтын талбай, багаж хэмжих хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж, станцын ажилд шаардлагатай хичээл сургалт, зааварчилгаа зөвлөмжийг хүргэж ажиллав. 

 Сумын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамж муутайгаас автомат станцад тасалдал үүсч станцын үйл ажиллагаанд доголдол гардаг. Уг асуудлыг шийдэхийн тулд нарны зайн хураагуур бүхий хавтанг суурилуулав.

Мөн автомат станцын хэвийн үйл ажиллагааг шалгах зорилгоор шалгалтын эталон багаж болох PTB220 болон HMP багажуудаар харьцуулсан тоололт хийв. 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Мандах цаг уурын станцад ажиллав 2017-05-03 2024-03-26 2421
Нээлттэй хаалганы өдөр 2017-04-30 2024-03-26 2652