Урьдчилсан мэдээ > Сумдын 1-5 хоног

Сумдын 1-5 хоног

Шинэчлэгдсэн: 2023-04-01 09:22:10

 

2023 оны 03 сарын 31-ний 20 цагаас 2023 оны 04 сарын 01-ний 20 цаг хүртэл

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Дорноговь аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -2...+3 градус, өдөртөө Иххэт сумын +5 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.  

Сайншанд хот орчмоор: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +2..+4 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.  

2023 оны 04 сарын 02-ноос 04 сарын 06-ны өдрийг хүртэлх

5 хоногийн ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хугацааны эхэнд нийт нутгаар салхи ихтэй, сэрүүсэхийг анхааруулж байна.

            1-2-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 2,3-нд секундэд 9-14 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр байна. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. 5-наас өдөртөө дулаарна.