Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2023-03-27 21:20:06

Нэг. ТАНЫ АНХААРАЛД

            Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2023 оны 3 дугаар сараас 5 дугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Урьдчилсан төлөвийг Цаг агаар (tsag-agaar.gov.mn) цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

Хоёр. ТОЙМ

2.1 3 – 5 дугаар сарын уур амьсгал

Агаарын температур III сард Дорноговийн нутаг 0...-6°С, IV сард Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг. Харин V сард Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан байдаг байна.

Хур тунадасны хувьд  Дорноговийн нутгаар III, IV сард 0–4 мм хур тунадас ордог. Харин V сард 0 – 10 мм, ордог байна.

Гурав. 2023 ОНЫ 3 – 5 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3.1 2023 оны III сараас V сарын цаг агаарын мэдээ

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Дорноговийн нутаг 0...- 6°С, хүйтэн байдаг. 3 дугаар сард Дорноговийн нутаг дунджаас дулаан байх төлөвтэй байна (Зураг 1).

 [Н – агаарын температур ОЖД–ийн орчим, Д – агаарын температур ОЖД–аас дулаан]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Дорноговийн нутгаар 0–4 мм хур тунадас ордог байна. 3 дугаар сард Дорноговийн нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 2).

Зураг 2. 3 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв(мм)

[И – хур тунадас ОЖД–аас их, Н – хур тунадас ОЖД–ийн орчим]

Дөрөвдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг. 4 дүгээр сард Дорноговийн нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна (Зураг 3)

Зураг 3. 4 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Н – агаарын температур ОЖД–ийн орчим, Д – агаарын температур ОЖД–аас дулаан]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Дорноговийн нутгаар 0–4 мм хур тунадас ордог. 4 дүгээр сард Дорноговийн нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4).

Зураг 4. 4 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв(мм)

[И – хур тунадас ОЖД–аас их, Н – хур тунадас ОЖД–ийн орчим]

Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан байдаг. 5 дугаар сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5).

Зураг 5. 5 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

 [Н – агаарын температур ОЖД–ийн орчим]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Дорноговийн нутгаар 0 – 10 мм ордог байна. 5 дугаар сард нийт нутгаар хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байна (Зураг 6).

Зураг 6. 5 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Б – хур тунадас ОЖД–аас бага]

3.2 Зөвлөмж

Хугацааны нийт нутгаар хур тунадас дунджийн орчим орох төлөвтэй. Харин хугацааны сүүлчээр нийт нутгаар хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.