Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Температур: Агаарын дундаж температур Улаанбадрах, Хатанбулаг сумдад 0.2 градус дулаан, бусад сумдын нутгаар 0.8-2.8 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас 1.0...5.1 градусаар дулаан байлаа. Үнэмлэхүй их температур Хөвсгөл суманд 16 градус дулаан, үнэмлэхүй бага температур Хатанбулаг суманд 12 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур Мандах, Айраг сумдад 1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1-5 градус дулаан, үнэмлэхүй их температур Хөвсгөл, Эрдэнэ, Хатанбулаг сумдад 33 градус дулаан, үнэмлэхүй бага температур Хөвсгөл, Сайхандулаан, Хатанбулаг сумдад 15 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Мандах суманд 1.0 мм, Хөвсгөл суманд 0.1 мм, Сайхандулаан суманд 0.3 мм, Улаанбадрах суманд 0.0 мм, Хатанбулаг 0.4 мм хур тунадас орлоо, бусад нутгаар хур тунадас ороогүй. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Мандах, Хатанбулаг сумдын нутгаар ахиу, Хөвсгөл, Улаанбадрах сумдын нутгаар дунджаас бага байлаа.
Салхи: 10 хоногт салхины хамгийн их хурд Дэлгэрэх суманд 26 м/с, Сайншанд суманд 22 м/с, бусад сумдын нутгаар 10-19 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-7 өдөр байв.
Цасан бүрхүүлийн байдал: Нийт нутгаар цасан бүрхүүлгүй байлаа.
МАА-н үйлдвэрлэлд: Мал төллүүлэх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ | 2019-01-21 | 2023-03-27 | 2846 |