Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
![](/images/blank.gif)
![](/images/blank.gif)
2024 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 16.0-22.0 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд хэсэг буюу Иххэт, Дэлгэрэх, Айраг сумдын нутгаар 0.0-0.8 градусаар дулаан буюу ОЖД-ийн орчимд, бусад нутгаар ОЖД-аас 1.4-6.1 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн хойд хэсэг буюу Иххэт, Дэлгэрэх сумдад +30 градус, бусад сумдын нутгаар +31-...+37 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар 5-9 градусын дулаан байжээ. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 22-32 градус дулаан, үнэмлэхүй их температур +54-...+62 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар +3...+8 градус дулаан байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хатанбулаг суманд бороо ороогүй, бусад сумдын нутгаар 1.7-15.9 мм бороо орсон. Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд ОЖД-аас ахиу, бусад сумдад ОЖД-ийн орчимд байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи ихтэй, 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 5-8 хүртэл ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Хөвсгөлд 24, Сайншанд, Эрдэнэ, Мандах сумдад 20м/с хүрсэн ба нийт нутгаар цаг агаарын салхи шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 31-ны байдлаар Мандах, Эрдэнэ, Сайхандулаан сумдын нутгаар ургамлын цухуйлт огт эхлээгүй байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал таана, хазаар, хялгана, агь цухуйсан, ургамлын дундаж өндөр 1-6 см байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй хэдий ч ургамлын ургалт Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын зарим багийн нутгаас бусад нутгаар малд төдийлөн таатай идэшлэх боломж бүрдээгүй байгаагаас хаваржилт хүндхэн үргэлжилж байна. Зарим сумдад отор нүүдэл хийсээр байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.