Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
/ 2024 оны 03-р сарын 01-нээс 2024 оны 03-р сарын 10-ны өдрийг хүртэл /
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 3.6-12.0 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулбал Мандах, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан сумдад дунджийн 0.0-0.6 градусын орчим, Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг сумдад дунджаас 1.5-2.8 градус дулаан, бусад нутгаар дунджаас 1.3-3.4 градус хүйтэн байлаа. Үнэмлэхүй их температур өдөртөө Хатанбулаг сумын нутгаар +9 градусаар дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Алтанширээ суманд -26 градус хүйтэн байв. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 0-11 градус хүйтэн, үнэмлэхүй их температур өдөртөө Өргөн, Хатанбулаг сумдын нутгаар +23 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Мандах, Иххэт сумдын нутгаар -29 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт хоногт Хөвсгөл, Эрдэнэ, Замын-Үүд, Хатанбулаг, Иххэт, Өргөн сумдад 0.0 мм хур тунадас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулахад: Нийт нутгаар дунджаас бага хур тунадастай байлаа.
Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Хөвсгөл суманд 17 м/с, Замын-Үүд суманд 16 м/с, Мандах, Улаанбадрах сумдад 14 м/с, Хатанбулаг суманд 12 м/с, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад 10 м/с Сайншанд суманд 10 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байна.
Цасан бүрхүүлийн байдал: Энэ 10 хоногийн хээрийн цасны хэмжилтээр, цасны дундаж зузаан Иххэт суманд 14 см, Дэлгэрэх суманд 10 см, Айраг суманд 7 см, Алтанширээ суманд 3 см, Сайншанд, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан сумдад 1см-аас бага байна. Цасны бүрхэц Дэлгэрэх, Айраг сумдын нутгаар 10 балл, Алтанширээ Иххэт сумдын нутгаар 5-9 балл, Эрдэнэ, Сайншанд, Өргөн, Хөвсгөл, Сайхандулаан сумдад 1-4 баллын цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж нягт Дэлгэрэх суманд 0,33 г/см3, Айраг суманд 0,30 г/см3, Иххэт суманд 0,27 г/см3 , Алтанширээ суманд 0,22 г/см3 байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх мал оторлох, ажил явагдаж байна.
Зудын нөхцөл байдал: Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлгээ хийхэд 14 сумын 1 сумд "төмөр буюу мөсөн зудтай" 4 сумд "цагаан зудтай" байна. Иххэт сумын нутгаар “төмөр буюу мөсөн зуд” Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдын нутгаар “цагаан зуд” бусад нутгаар хэвийн байна. /Зураг 1/