Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
/ 2023 оны 06-р сарын 21-нээс 2023 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл /
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 24.3-28.5 градус дулаан /1 дүгээр зураг/, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас 3.2-5.9 градусаар дулаан байлаа /2 дугаар зураг/. Үнэмлэхүй их температур өдөртөө Алтанширээ сумын нутгаар 41 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Дэлгэрэх, Иххэт сумдад 10 градус дулаан байв. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 57-65 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Дэлгэрэх суманд 65 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Дэлгэрэх, Иххэт сумдын нутгаар 8 градус дулаан байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Дэлгэрэх сумдад 8.7 мм, Замын-Үүд суманд 3.4 мм, Өргөн суманд 2.2 мм, Алтанширээ суманд 2.0 мм, Улаанбадрах суманд 1.7 мм, Эрдэнэ суманд 1.1 мм, Сайншанд суманд 0.8 мм, Хөвсгөл сумдад 0.7 мм, Айраг суманд 0.6 мм, Иххэт, Мандах, Сайхандулаан сумдын нутгаар 0.0 мм бороо, аадар бороо орлоо /3 дугаар зураг/. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Нийт нутгаар дунджаас бага байлаа /4 дүгээр зураг/.
Салхи: 10 хоногт салхины хамгийн их хурд Хөвсгөл суманд 30м/с, Мандах, Дэлгэрэх сумдад 24м/с, Сайншанд суманд 22м/с, Эрдэнэ суманд 21м/с, Замын-Үүд, Айраг сумдын нутгаар 20м/с, бусад сумдын нутгаар 8-17м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 4-9 өдөр байв.
Бэлчээрийн ургамал: 6 дугаар сарын сүүлийн 10 хоногийн байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-6 см байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг сумын нутгийн 4-н зүгээр үнэлэхэд Эрдэнэ сумын зүүн хэсгээр ургамлын ургалтын байдал хэвийн, Айраг сумын нийт нутгаар, Алтанширээ сумын баруун, хойд, Иххэт сумын хойд, өмнө, Дэлгэрэх сумын баруун, зүүн, өмнө, Сайншанд сумын хойд, Эрдэнэ сумын хойд, өмнө, Улаанбадрах сумын хойд хэсгээр ургамлын ургалтын байдал дунд, бусад нутгаар ургалтын байдал муу байна. /5 дугаар зураг/
МАА-н үйлдвэрлэлд: Мал нэмэгдэл тэжээл өгөх, тарилга хийх, туулга өгөх, мал оторлох, малын ноос хяргах, мал хөнгөлөх ажил үргэлжлэн хийгдэж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.
6 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 21.7–25.4 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал дундажаас 1.7-4.3 градусаар дулаан. Өдөртөө үнэмлэхүй их температур Алтанширээ сумын нутгаар 41 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Мандах суманд 7 градус дулаан байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 27-33 градус дулаан, өдөртөө үнэмлэхүй их температур Дэлгэрэх суманд 65 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Мандах, Иххэт сумдад 6 градус дулаан байлаа.
Хур тунадас: Энэ сард нийт нутгаар хур тунадастай өдрийн тоо 3-8 өдөр. Иххэт суманд 36.7 мм, Айраг суманд 29.2 мм, Сайхандулаан суманд 17.3 мм, Улаанбадрах суманд 16.7 мм, Эрдэнэ суманд 16.2 мм, Дэлгэрэх сумдад 13.2 мм, Мандах суманд 13.0 мм, Өргөн суманд 10.5 мм, Сайншанд суманд 9.6 мм, Замын-Үүд суманд 8.8 мм, Алтанширээ суманд 8.0 мм, Хөвсгөл сумдад 2.9 мм бороо, аадар бороо орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Айраг, Иххэт, Улаанбадрах сумдын нутгаар дунджаас ахиу, Эрдэнэ, Сайхандулаан сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага бороо орлоо
Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд Хөвсгөл суманд 30м/с, Мандах, Дэлгэрэх сумдад 24м/с, Сайншанд суманд 22м/с, Эрдэнэ суманд 21м/с, Замын-Үүд, Айраг сумдын нутгаар 20м/с, бусад сумдын нутгаар 12-18м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Сайншанд суманд 24 өдөр, Хөвсгөл сумдад 23 өдөр, Дэлгэрэх суманд 21 өдөр, Замын-Үүд суманд 20 өдөр, бусад нутгаар 4-19 өдөр байв.