Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 5.2-10.5 градус дулаан /1 дүгээр зураг/, олон жилийн дундажтай харьцуулбал Дэлгэрх, Айраг, Сайншанд сумдын нутгаар дунджаас 1.6-2.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн 0.0-0.9 градусын орчим байлаа. /2 дугаар зураг / Үнэмлэхүй их температур өдөртөө Хөвсгөл суманд 25 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Хатанблуаг суманд 1 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 11-18 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд суманд 49 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Хатанблуаг суманд 1 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Иххэт, Сайхаандулаан сумдад 0.0 мм, Эрдэнэ суманд 0.2 мм, Хөвсгөл суманд 0.3 мм, Сайншанд суманд 0.4 мм, Өргөн суманд 0.5 мм, Дэлгэрэх суманд 1.0 мм Хатанбулаг суманд 4.4 мм бороо орлоо. Бусад нутгаар хур тунадас ороогүй/3 дугаар зураг/. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрэх, Хатанбулаг сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага байлаа./ 4 дүгээр зураг /
Салхи: 10 хоногт салхины хамгийн их хурд Хөвсгөл суманд 22м/с, Сайншанд суманд 20м/с бусад сумдын нутгаар 10-18 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Алтанширээ суман нутгаар 1 өдөр, Сайхандулаан суманд 2 өдөр, Иххэт Өргөн, Хатанбулаг сумдад 3 өдөр, бусад нутгаар 6-8 өдөр байв.
Бэлчээрийн ургамал: 3 дугаар 10 хоногийн байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Мал нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах, мал төллүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.
4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 3.8–8.9 градус дулаан (1 дүгээр зураг), олон жилийн дундажтай харьцуулбал дундажаас Сайншанд, Мандах, Дэлгэрэх, Айраг сумдад 1.3-2.1 градусаар хүйтэн, бусад нутгаар дундажаас 0.1-1.0 градусын орчим (2 дугаар зураг). Өдөртөө үнэмлэхүй их температур Хөвсгөл суманд 27 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Хатанбулаг суманд 1 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 7–15 градус дулаан, өдөртөө үнэмлэхүй их температур Замын-Үүд суманд 49 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Хатанбулаг суманд 1 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ сард нийт нутгаар хур тунадастай өдрийн тоо 1-4 өдөр. сумдын нутгаар Айраг, Сайхандулаан сумдад 0.0 мм, Хөвсгөл суманд 0.3 мм, Сайншанд суманд 0.7 мм, Өргөн суманд 0.9 мм, Алтанширээ суманд 1.2 мм, Иххэт суманд 2.9 мм, Замын-Үүд, Эрдэнэ сумдад 3.5 мм, Хатанбулаг суманд 4.4 мм, Дэлгэрэх суманд 5.7 мм хур тунадас орлоо (3 дугаар зураг).. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрэх, Өргөн сумдын нутгаар дунджаас ахиу, Иххэт сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орлоо (4 дүгээр зураг).
Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд Мандах, Айраг сумдад 25м/с, Эрдэнэ суманд 24м/с, Сайншанд, сумдад 23м/с, бусад сумдын нутгаар 17-22 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Хөвсгөл суманд 26 өдөр, Замын-Үүд суманд 24 өдөр, Сайншанд суманд 23 өдөр, бусад нутгаар 10-22 өдөр байв.
Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Мал нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах, мал төллүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа