Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 4.5-10.8 градус дулаан /1 дүгээр зураг/, олон жилийн дундажтай харьцуулбал Дэлгэрх сумын нутгаар дунджаас 1.1 градусаар хүйтэн, Хөвсгөл, Алтанширээ, Иххэт, Хатанбулаг сумдын нутгаар 1.1-3.4 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн 0.0-0.9 градусын орчим байлаа. /2 дугаар зураг / Үнэмлэхүй их температур өдөртөө Хөвсгөл суманд 27 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Хатанблуаг суманд 6 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 8-16 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Айраг суманд 42 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Хатанблуаг суманд 7 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Айраг, Иххэт, Сайхаандулаан сумдад 0.0 мм, Сайншанд суманд 0.3 мм, Өргөн суманд 0.4 мм, Алтанширээ суманд 1.2 мм, Замын-Үүд суманд 1.7 мм, Эрдэнэ суманд 3.3 мм, Дэлгэрэх суманд 4.7 мм бороо орлоо. Бусад нутгаар хур тунадас ороогүй / 3 дугаар зураг /. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрэх, Эрдэнэ сумдын нутгаар дунджаас ахиу, Замын-Үүд, Алтанширээ сумдын нутгаар дунджын орчим, бусад нутгаар дунджаас бага байлаа. / 4 дүгээр зураг /
Салхи: 10 хоногт салхины хамгийн их хурд Мандах суманд 23м/с, Сайншанд, Айраг сумдад 22м/с бусад сумдын нутгаар 16-20 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Алтанширээ суман нутгаар 3 өдөр, бусад нутгаар 7-9 өдөр байв.
Бэлчээрийн ургамал: 2 дугаар 10 хоногийн байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Мал нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажил үргэлжлэн хийгдэж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.