Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 7 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-08-04 13:06:40

Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 22.2 – 27.0 градус дулаан, агаарын температур өдөртөө 34 – 37  градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 12 – 16 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 27 – 33 градус дулаан байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт Сайншанд суманд  7.3 мм, Замын-Үүд суманд 8.7 мм, Мандах суманд 3.5 мм, Хөвсгөл суманд 10.2 мм, Дэлгэрэх  суманд  28.8 мм, Эрдэнэ суманд 13.7 мм, Айраг суманд 16.2 мм, Иххэт суманд 14.7 мм, Өргөн суманд 16.4 мм, Сайхандулаан суманд  11.5 мм, Улаанбадрах суманд 16.5 мм, Хатанбулаг суманд 5.4 мм бороо орлоо.

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд нийт нутгаар 9 - 25 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байдаа. 10 м/с-ээс дээш салхитай 1 - 10 өдөр байв.

Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 31-ний байдлаар бэлчээрийн ургамлын  дундаж өндөр нийт нутгаар 2 – 14 см байлаа.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй.