Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 12 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-01-22 09:14:44

Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 11.2 – 16.6  градус хүйтэн, агаарын температур өдөртөө Замын-Үүд суманд 1 градус, Хөвсгөл суманд  0  градус дулаан, бусад сумдын нутгаар 1 – 7 градус хүйтэн, шөнөдөө нийт нутгаар 25 - 32 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 11 - 18 градус хүйтэн байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт  Сайншанд суманд 0.4 мм, Замын-Үүд, Мандах, Дэлгэрэх,  Айраг, Алтанширээ, Улаанбаатар сумдад 0.0 мм, Улаан-Уул суманд 0.5 мм,  Иххэт, Хөвсгөл, Сайхандулаан, Хатанбулаг сумдад 0.2 мм, Өргөн суманд 0.9 мм цас орлоо.

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд нийт нутгаар 6 - 19 м/с. 10 м/с-ээс дээш салхитай 1...6 өдөр байв.

 

Цасан бүрхүүлийн байдал: 2 дугаар 10 хоногийн байдлаар Дэлгэрэх, Иххэт сумдад 2 см, Сайншанд, Айраг, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан  сумдад 1 см зузаан.  Сайншанд сумын нутгаар 1-4 балл, Дэлгэрэх сумын нутгаар 5-9 баллын цасан бүрхэцтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байлаа.

 

МАА-н үйлдвэрлэлд: Малчид өвөлжөөндөө буусан.  Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Зарим нутгаар цас орж мал цас идэж, малын усан хангамж сайн байна.