Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 12 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2021-01-14 23:53:47

Температур: Агаарын дундаж температур -16.3…-23.8 градус хүйтэн, агаарын температур өдөртөө Мандах, Хөвсгөл, Сайхандулаан сумдын нутгаар -6.0...-7.0 градус, бусад нутгаар  -11.0…-15.0 градус хүйтэн, шөнөдөө нийт нутгаар -23.0...-34.0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар -16.0...-26.0 градус хүйтэн байлаа.

Хур тунадас: Хатанбулаг суманд 0.9 мм цас орсон, бусад нутгаар цас ороогүй.

Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд Сайншанд, Мандах, Хөвсгөл, Дэлгэрэх, Улаанбадрах сумдын нутгаар 10...13 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай 1..4 өдөр байлаа.

Цасан бүрхүүлийн байдал: 2 дугаар 10 хоногийн байдлаар Мандах, Сайхандулаан сумдын нутгаас бусад сумдын нутгаар 1...7 см зузаан,  Мандах сумаас бусад сумдын нутгаар 1-10 баллын цасан бүрхэцтэй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Малчид өвөлжөөндөө буусан.  Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Нийт нутгаар цас орж мал цас идэж, малын усан хангамж сайн байна.