Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 7 дугаар сарын I-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-07-18 16:49:04

Температур: 10 хоногийн агаарын дундаж температур Өргөн, Хөвсгөл, Хатанбулаг сумдад 23.9-24.4 градус дулаан, бусад сумдын нутгаар 21.7-23.6 градус дулаан, агаарын температур өдөртөө нийт нутгаар 31-36 градус дулаан, шөнөдөө 9-13 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур 27-35 градус дулаан байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт Өргөн сумаас бусад сумдын нутгаар 1.2-63.3 мм бороо орлоо. Арав хоногийн нийлбэр хамгийн их тунадас Иххэт суманд 63.3 мм, Улаанбадрах суманд 37.9 мм, Мандах суманд 31.8 мм, Айраг, Алтанширээ сумдад 29.0 мм орсон байна. 

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Сайншанд суманд 20 м/с, Хөвсгөл суманд 19 м/с, Эрдэнэ, Замын-Үүд, Дэлгэрэх сумдад 15-17 м/с, бусад сумдад секундэд 7-12 метр хүрсэн байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр Айраг, Хатанбулагаас бусад сумдад 1-7 байв.

Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Хөвсгөл, Хатанбулаг сумдын хойд, Мандах сумдын өмнө, Сайншанд сумын нутгаар муу, Өргөн сумын баруун болон өмнө, Эрдэнэ, Замын-Үүд сумд, Даланжаргалан сумын зүүнээс бусад, Айраг сумын баруун болон өмнө, Сайхандулаан сумын өмнөөс бусад, Иххэт сумын баруунаас бусад, Дэлгэрэх, Алтанширээ сумдын  өмнө хэсгээр хэвийн, бусад нутагт ургалтын байдал дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Мандах суманд 12 см, бусад сумдын нутгаар 5-8 см байна.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Нийт нутгаар отор нүүдэл хийж мал ногоолуулах ажил явагдаж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 34
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 28
2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-04-15 1970-01-01 37
2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-11 1970-01-01 59
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 59
2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-02 1970-01-01 66
2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-01 1970-01-01 54
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 60
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 61
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 89
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 80
2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-11 1970-01-01 124