Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-08-20 03:05:12

Температур: Агаарын дундаж температур Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдад 7.2-8.4 градус дулаан, Дэлгэрэх, Иххэт сумдад 2.9-3.0 градус дулаан, бусад сумдын нутгаар 4.3-5.4 градус дулаан, агаарын температур өдөртөө нийт нутгаар 18-21 градус дулаан, шөнөдөө Хөвсгөл, Хатанбулаг сумдад 1-2 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 4-9 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг, Сайхандулаан сумдад 12-15 градус дулаан, бусад сумдын нутгаар 8-10 градус дулаан байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт Иххэт суманд 1.3 мм, Дэлгэрэх, Сайхандулаан сумдад 0.2 мм, Алтанширээ суманд 0.0 мм тунадас орж бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Сайншанд суманд 15 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар 8-13 м/с, Улаанбадрах суманд салхины хурд 10 м/с хүрээгүй бусад сумдын нутгаар 10 м/с-ээс дээш салхитай 1-5 өдөр байв.

Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын 9-ний байдлаар нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Нийт нутгаар төл хүлээн авах, ямаа самнах ажил үргэлжлэн явагдаж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 7 дугаар сарын II-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-06-12 1970-01-01 53
2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 47
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 44
2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-11 1970-01-01 69
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 71
2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-02 1970-01-01 81
2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-01 1970-01-01 65
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 74
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 76
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 108
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 93
2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-11 1970-01-01 139