Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-08-20 03:05:05

Температур: 10 хоногийн агаарын дундаж температур Өргөн, Хатанбулаг сумдад 20.4-20.6 градус дулаан, Мандах, Дэлгэрэх сумдад 17.2-17.3 градус дудаан, бусад сумдын нутгаар 18.1-19.6 градус дулаан, агаарын температур өдөртөө нийт нутгаар 32-36 градус дулаан, шөнөдөө 3-7 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур 23-29 градус дулаан байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт Хатанбулаг суманд 5.4 мм, Хөвсгөл суманд 1.8 мм, Замын-Үүд суманд 0.9 мм бороо орлоо.

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Сайншанд суманд 23 м/с, Хөвсгөл суманд 21 м/с, Замын-Үүд суманд 19 м/с, Айраг, Иххэт, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад 16-17 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай 1-10 өдөр байв.

Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 25-ны байдлаар ихэнх сумдын нутгаар таана, хялганы цухуйлт жигдэрсэн, хазаар зарим сумдын нутгаар цухуйлтгүй, ургамлын дундаж өндөр 2-4 см, сумын нутгийн 4 зүгийн үнэлгээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал Эрдэнэ сум, Мандах сумын хойд болон зүүн, Өргөн сумын зүүнээс бусад хэсгээр хэвийн, Айраг, Дэлгэрэх, Иххэт сумд, Алтанширээ сумын баруунаас бусад, Хатанбулаг сумын зүүн болон өмнө хэсгээр ургамлын ургалт жигдрээгүй өсөлт нь удаашралтай, муу, бусад сумдын нутгаар ургамлын ургалт дунд зэрэг байна.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Нийт нутгаар төл хүлээн авах, зарим сумдын нутгаар отор нүүдэл хийх ажил явагдаж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 7 дугаар сарын II-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-06-12 1970-01-01 53
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 44
2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-04-15 1970-01-01 47
2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-11 1970-01-01 69
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 71
2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-02 1970-01-01 81
2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-01 1970-01-01 65
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 74
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 76
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 108
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 93
2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-11 1970-01-01 139