Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-10-22 08:16:34

Температур: Агаарын дундаж температур Улаанбадрах, Хөвсгөл сумдад 0.6-1.1 градус дулаан, Мандах, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад 2.3-2.6 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0.8-1.5 градус хүйтэн, агаарын температур өдөртөө нийт нутгаар 10-15 градус дулаан, шөнөдөө 12-15 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Сайхандулаан сумдад 4-6 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-3 градус дулаан байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт Эрдэнэ суманд 4.6 мм, Өргөн, Улаанбадрах сумдад 0.3 мм, Сайншанд, Замын-Үүд, Дэлгэрэх сумдад 0.0 мм, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Сайншанд суманд 17 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар 8-14 м/с, Улаанбадрах, Хатанбулаг сумдад салхины хурд 10 м/с хүрээгүй бусад сумдын нутгаар 10 м/с-ээс дээш салхитай 2-9 өдөр байв.

Цасан бүрхүүлийн байдал: 3 дугаар сарын 31-ний байдлаар Эрдэнэ суманд 3 баллын цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар цасгүй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Нийт нутгаар төл хүлээн авах, ямаа самнах ажил явагдаж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 7 дугаар сарын II-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-06-12 1970-01-01 93
2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 73
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 67
2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-04-15 1970-01-01 68
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 86
2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-02 1970-01-01 100
2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-01 1970-01-01 83
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 95
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 97
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 125
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 111
2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-11 1970-01-01 154