Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-10-15 12:00:35

Температур: Сарын дундаж агаарын температур Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах, Сайхандулаан сумдад -11.8...-13.0 градус, бусад нутгаар -13.6...-15.9 градус, агаарын хамгийн их температур өдөртөө Өргөн, Алтанширээ, Сайхандулаан, Улаанбадрах сумдад -1...-2 градус, бусад сумдын нутгаар 1...4 градус байлаа. Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж / ОЖД /-тай харьцуулахад: Нийт сумдын нутгаар ОЖД-ийн орчим байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө  -26...-32 градус, өдөртөө нийт сумдын нутгаар 3-11 градус дулаан байв.

Хур тунадас: 1 дүгээр сард нийт сумдын нутгаар 1...3 өдөр хур тунадастай байж, 0.0...1.9 мм цас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундаж /ОЖД/-тай харьцуулахад: Эрдэнэ, Өргөн сумдад ОЖД-аас ахиу, Иххэт суманд ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.

Салхи: Энэ сард  нийт нутгаар  салхины хамгийн их хурд секундэд 10-19 метр хүрсэн. 10м/с-ээс дээш салхитай хоногийн тоо Мандах суманд 21, Дэлгэрэх суманд 19, Хөвсгөл, Эрдэнэ сумдад 16, бусад  сумдын нутгаар 2...10 өдөр байлаа.

Цасан бүрхүүлийн байдал: 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт сумдын нутгаар цасгүй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 7 дугаар сарын II-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-06-12 1970-01-01 94
2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 74
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 68
2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-04-15 1970-01-01 69
2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-11 1970-01-01 89
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 87
2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-01 1970-01-01 84
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 96
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 98
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 126
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 111
2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-11 1970-01-01 154