Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 6 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-07-02 03:51:54

Температур: Агаарын дундаж температур Мандах, Дэлгэрэх сумдад 21.4...21.5 градус дулаан, бусад сумдад 22.1...25.4 градус дулаан, агаарын температур өдөртөө нийт нутгаар 31...38 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 10...14 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур 28...32 градус дулаан байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт Алтанширээ суманд 0.0 мм, Мандах, Сайншанд, Улаанбадрах, Хөвсгөл сумдад 1.9...3.0 мм, Иххэт суманд 38.7 мм, Эрдэнэ суманд 19.6 мм, Хатанбулаг суманд 16.6 мм, бусад сумдын нутгаар 7.5...9.7 мм хур тунадас орлоо.

Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд, Хөвсгөл, Дэлгэрэх сумдад 18-24 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар 9-14 м/с, Улаанбадрах суманд салхины хамгийн их хурд 9 м/с, бусад сумдын нутгаар 10 м/с-ээс дээш салхитай 2...7 өдөр байв.

Бэлчээрийн ургамал: 6 дугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-10 см, бэлчээрийн ургамлын ургалтын байдал сумын нутгийн 4 зүгийн үнэлгээгээр Даланжаргалан сумын хойд, Иххэт сумын баруун болон өмнөөс бусад, Өргөн сумын хойд хэсэг, Дэлгэрэх сумын нутгаар сайн, Мандах сумын нутгаар маш муу буюу цухуйлтгүй, Сайншанд сум, Сайхандулаан сум, Өргөн, Иххэт сумдын баруун, Замын-Үүд, Хөвсгөл, Улаанбадрах сумдын хойд хэсгээр муу, бусад нутгаар дунд зэрэг байна.

МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй. Нийт нутгаар отор нүүдэл хийх ажил үргэлжлэн явагдаж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.