Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-07-15 10:06:27

Температур: Арав хоногийн дундаж агаарын температур Замын-Үүд, Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумдад 14.1-14.9 хэм хүйтэн, бусад сумдын нутгаар 16.5-18.2 хэм хүйтэн, агаарын температур өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 10-11 хэм дулаан, Иххэт, Дэлгэрэх сумдад 2-4 хэм дулаан, бусад сумдын нутгаар 6-9 хэм дулаан, шөнөдөө Дэлгэрэх суманд 34 хэм хүйтэн, бусад сумдын нутгаар 26-30 хэм хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө 7-14 хэм дулаан, шөнөдөө 29-34 хэм хүйтэн байв.

Хур тунадас: 12 дугаар сарын эхний арав хоногт нийт нутгаар хур тунадасгүй байлаа.

Салхи: Тус арав хоногт салхины хамгийн их хурд Эрдэнэ суманд 25 м/с, Хөвсгөл суманд 22 м/с, Замын-Үүд суманд 20 м/с, Өргөн суманд салхины хурд 10 м/с хүрээгүй, бусад сумдын нутгаар          12-19 м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай хоногийн тоо 1-6 өдөр байв.

Цасан бүрхүүлийн байдал: 12 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар нийт нутгаар цасгүй байна.

МАА-н үйлдвэрлэлд: Тус арав хоногт нийт нутгаар мал хээлтүүлэх ажил явагдаж байна. Ихэнх сумдын нутгаар худаг усны хүрэлцээ сайн байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 7 дугаар сарын I-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-06-12 1970-01-01 25
2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 34
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 28
2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-04-15 1970-01-01 37
2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-11 1970-01-01 59
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 59
2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-02 1970-01-01 66
2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-01 1970-01-01 54
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 60
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 61
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 89
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 80