Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-08-21 07:28:51

Температур: Агаарын дундаж температурын жилийн дундажийг олон жилийн дундажтай харьцуулахад: Алтанширээ, Сайхандулаан, Улаанбадрах сумдад 3.3-4.9 градусаар хүйтэн, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.2-2.3 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй хамгийн их температур өдөртөө 4 дүгээр сард нийт нутгаар 29-31 градус, 5 дугаар сард Улаанбадрах, Замын-Үүд, Хөвсгөл, Хатанбулаг сумдад 34-37 градус, бусад сумдын нутгаар 31-33 градус, 6 дугаар сард Сайхандулаан суманд 40 градус, бусад сумдад 34-38 градус, 7, 8 дугаар сард нийт нутгаар 33-37 градус хүрч халсан. Агаарын хамгийн их температур 30 градусаас давж халсан өдөр 5 дугаар сард нийт нутгаар 1-8 өдөр, 6 дугаар сард Иххэт, Дэлгэрэх сумдад 6-9 өдөр, бусад сумдад 11-17, 7 дугаар сард Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдад 21-25, бусад сумдад 10-18, 8 дугаар сард Замын-Үүд, Хөвсгөл сумдад 11-13, бусад сумдад 2-8 өдөр байв. Агаарын үнэмлэхүй хамгийн бага температур 1 дүгээр сард -30...-34  градус, 2 дугаар сард Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад -30...-31 градус, бусад сумдад -23...-29 градус, 12 дугаар сард Дэлгэрэх, Эрдэнэ сумдад -34 градус, бусад сумдад -29...-32 градус байв. Хөрсний гадаргын жилийн дундаж температур 8-14 градус дулаан байлаа.

 Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн их температур 4 дүгээр сард 47...54 градус, 5 дугаар сард 55...61 градус, 6-8 дугаар саруудад 55...69 градус  дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн бага температур 1 дүгээр сард -30...-35 градус, 2 дугаар сард -26...-33 градус, 12 дугаар сард -31...-35 градус байлаа.

Салхи:  Энэ онд салхины хамгийн их хурд 1 дүгээр сард Сайншанд, Замын-Үүд, Мандах, Хөвсгөл, Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг сумдад 15-20 м/с, 2 дугаар сард Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл, Дэлгэрэх, Эрдэнэ, Айраг, Иххэт, Өргөн сумдад 15-18 м/с, 3 дугаар сард Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулагаас бусад сумдын нутгаар 16-23 м/с, 4 дүгээр сард Сайхандулаан, Хатанбулаг сумдад 17 м/с, бусад сумдын нутгаар 20-26 м/с, 5, 6 дугаар сард Сайхандулаан, Улаанбадрахаас бусад сумдад 16-29 м/с, 7 дугаар сард Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг сумдаас бусад сумдын нутгаар 16-25 м/с, 8 дугаар сард Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл, Эрдэнэ сумдад 16-23 м/с, 9 дүгээр сард Улаанбадрах, Хатанбулагаас бусад сумдын нутгаар            16-26 м/с, 10-12 дугаар сард Айраг, Алтанширээ, Иххэтээс бусад сумдын нутгаар 16-25 м/с хүрч аюултай болон онц аюултай  үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Тус онд 10 метр секундээс дээш салхитай байсан өдрийн тоо Замын-Үүд суманд хамгийн их 222, Сайншанд, Хөвсгөл сумдад 205-209, Эрдэнэ, Мандах, Дэлгэрэх сумдад 182-193, Улаанбадрах суманд хамгийн бага 43, бусад сумдын нутгаар 82-102 өдөр байв.

Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 92.0-228.7 мм хур тунадас орсон байна. Жилийн нийлбэр хамгийн их хур тунадас Айраг  суманд 228.7 мм, хамгийн бага хур тунадас Эрдэнэ суманд 92.0 мм орлоо. Сумдын жилийн нийлбэр хур тунадасыг ОЖД-тай харьцуулахад Алтанширээ, Иххэт, Сайншанд, Эрдэнэ, Хөвсгөл сумдад ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу байлаа. Сарын нийлбэр хур тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад 3, 6, 10, 11, 12 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дундажаас бага байв.

Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн ургамал таана 3 дугаар сарын I-10 хоногт Сайншанд суманд цухуйлт ажиглагдсан. 4 дүгээр сард ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй, 5 дугаар сард Мандах суманд бэлчээрийн ургамал цухуйлтгүй, бусад сумдын нутгаар төлөөлөх ургамлууд цухуйсан боловч ургамлын ургалтын байдал удаашралтай байв.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал, дундаж өндрийг өнгөрсөн онтой харьцуулахад 4, 5 дугаар сард нийт сумдад өмнөх оноос бага байлаа.

           5 дугаар сарын 25-ны байдлаар Замын-Үүд, Алтанширээ, Хатанбулаг сумдад 0.0 ц/га ургацтай, бусад сумдын нутгаар бэлчээрийн ургац тодорхойлох нөхцөл бүрдээгүй байв.

       7 дугаар сарын сүүлийн 10 хоногийн байдлаар нийт нутгаар бороо орж бэлчээрийн ургамал сэргэн ургамлын ургалт сайжирч эхэлсэн.

        8 дугаар сарын 20-ны байдлаар ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургац 2.0-11.4 ц/га байна. Аймгийн нийт нутгийн 41 хувь нь зуншлага хэвийн, 59 хувь нь зуншлага сайн байлаа.

 Цасан бүрхэцийн байдал: 1 дүгээр сарын 10-ны байдлаар Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн сумд,  20-ны байдлаар Замын-Үүд, Улаанбадрах сумд, 31-ний байдлаар Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Мандах, Айраг, Иххэт сумдад цасгүй, бусад сумдын нутгаар 1-10 баллын 1-4 см зузаан цасан бүрхүүлтэй  байв.

     2 дугаар сарын 10-ны байдлаар Эрдэнэ, Өргөн, Айраг сумдад цасгүй бусад сумдад 1-9 баллын 1-2 см зузаан цасан бүрхүүлтэй  байв.

   2 дугаар сарын 20-ны байдлаар Сайншанд, Сайхандулаан, Дэлгэрэх, Алтанширээ сумдад 1-4 баллын 0-1 см, 28-ны байдлаар Дэлгэрэх, Эрдэнэ, Мандах, Хатанбулаг сумдад 1-9 баллын 0-1 см зузаан цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар цасгүй байв.

   12 дугаар сарын 20-ны байдлаар Замын-Үүд суманд 5-9 баллын 1 см зузаан цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар цасгүй байв.

Бэлчээрийн хортон шавж: Энэ онд нийт нутгаар бэлчээрийн хортон шавжийн хэт олшролт болоогүй.

4-8 дугаар сард Дэлгэрэх сумын баруун хойд хэсэг, Иххэт сумын хойд хэсгээр хөнөөлт мэрэгчийн олшролт ажиглагдаж нягшил, хор хөнөөлийн ажиглалтыг хийж гүйцэтгэсэн.  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 7 дугаар сарын II-10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-06-12 1970-01-01 53
2019 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 47
2019 оны 4 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-04-21 1970-01-01 44
2019 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-04-15 1970-01-01 48
2019 оны 3 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-11 1970-01-01 69
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-02-02 1970-01-01 71
2019 оны 1 дүгээр цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2019-02-02 1970-01-01 81
2019 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 74
2019 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-21 1970-01-01 77
2018 оны 12 дугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-01-03 1970-01-01 108
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-25 1970-01-01 93
2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2018-12-11 1970-01-01 139