Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ 08 САРЫН ДУНД 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 20.0-23.1 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал Иххэт, Алтанширээ сумдын нутгаар ОЖД-аас 1.6-1.9 градусаар дулаан, бусад сумдад ОЖД-ийн орчим буюу 0.1-0.7 градус ажиглагджээ. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн +27-...+31 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар +13.....+16 градус байна. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар +24....+30 градус дулаан, үнэмлэхүй их температур +52-...+57 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар +12...+15 градус дулаан буюу нийт нутгаар агаар болон хөрсөн дээр 1.0-3.0 градусаар сэрүүссэн байна.
Хур тунадас: Тухайн 10 хоногт Олон жилийн дундаж /ОЖД утга/-аар нийт нутгаар 100,0-103,0 мм тунадас ордог бол энэ 10 хоногт 225,3 мм бороо орж Замын-Үүд, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Иххэт, Улаанбадрах, Хатанбулаг сумдад ОЖД-аас ахиу, Сайншанд, Мандах, Хөвсгөл, Эрдэнэ сумдад ОЖД-аас бага тунадас оржээ. Иххэт 64,1 мм хамгийн их орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга харьцангуй багатай, 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 1-3 өдөр ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Хөвсгөл суманд секундэд 20 метр хүрсэн бол Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Улаанбадрах сумдад 10м/с-ээс дээш давж салхилсан тохиолдол байхгүй байлаа.
Зуншлагын байдал: Нийт ургамлын дундаж өндөр 7-20 см-тэй болсон байна. Сайхандулаан сумын өмнө болон баруун талын нутгаар бэлчээрийн ургамалд гол төлөв нэг наст буюу малд төдийлөн идэш болохгүй ургамлын төрөл зүйл их ургасан ажиглагдлаа.
Ургамлын ургалтын 4 зүгийн үнэлгээгээр: Мандах сумын өмнө тал, Сайхандулаан сумын өмнө болон хойд талаар зуншлага дунд зэрэг, бусад нутгуудаар зуншлага сайн байна.
МАА-н үйлдвэрлэлд: Малын бэлчээрлэлтэд таатай сайхан 10 хоног үргэлжиллээ. Зуншлага нийт нутгаар сайн болсон учраас малчид өөрийн сум орон нутагтаа зунжиж байна. Нийт нутгаар бороо хур элбэгтэй байгаагаас тогтоол нуур ус маш элбэг, шавар ус ихтэй байна.