Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН III 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ МЭДЭЭ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 21.2-27.5 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал Хатанбулаг, Улаанбадрах сумдын нутгаар ОЖД-аас 1.1-2.6 градусаар дулаан, бусад сумдад ОЖД-ийн орчим буюу 0.1-0.8 градус байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн +30-...+36 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар +15.....+17 градус байна. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар +25....+36 градус дулаан, үнэмлэхүй их температур +47-...+60 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар +14...+18 градус дулаан байлаа.
Хур тунадас: Тухайн 10 хоногт Олон жилийн дундаж /ОЖД утга/-аар нийт нутгаар 1117,4 мм тунадас ордог. Харин тус 10 хоногт 428,3 мм бороо орж Хатанбулагаас бусад сумдад ОЖД-аас ахиу орсон байна. Дэлгэрэх суманд 102,5 мм орсон нь тухайн сумын жилд орох хур тунадасыг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оржээ.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга харьцангуй багатай, 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 2-7 өдөр ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Сайншандад секундэд 25 метр хүрсэн бол Хатанбулаг, Алтанширээ сумдад 10м/с-ээс дээш давж салхилсан тохиолдол байхгүй байлаа.
Зуншлагын байдал: Дэлгэрэх суманд ургамлын өндөр 15 см, Сайншандад 13, Иххэтэд 12, Алтанширээ, Эрдэнэ, Айраг сумдад 8 см, Замын-Үүд, Хатанбулаг, Хөвсгөл, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах сумдад 5 см, Мандахад 3 см-ийн өндөртэй болсон байна.
Ургамлын ургалтын 4 зүгийн үнэлгээгээр: Мандах сумын баруун тал, Сайхандулаан сумын зүүн болон өмнө талаар, Өргөн сумын баруун болон хойд талаар, Хатанбулаг сумын баруун болон хойд талаараа зуншлага муу, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумын ихэнхи нутгаар зуншлага дунд зэрэг, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Эрдэнэ сумын хойд болон зүүн талаар зуншлага сайн байна.
МАА-н үйлдвэрлэлд: Малын бэлчээрлэлтэд таатай сайхан 10 хоног үргэлжиллээ. Зуншлага ихэнхи нутгаар харьцангуй сайжирч байгаа учраас малчид өөрийн сум орон нутагтаа эргэн ирэх нүүдэл, отрын ажлууд үргэлжилсээр байна. Нийт нутгаар малын усан хангамж дунд зэрэг, хөдөөгүүр нуур тогтсон цаашид ургамлууд сэргэж, зуншлага сайжирч байна.