Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ТОЙМ МЭДЭЭ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 22.6-26.9 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал Хатанбулаг, Улаанбадрах, Алтанширээ, Өргөн, Иххэт сумдын нутгаар ОЖД-аас 1.4-2.4 градусаар дулаан, бусад сумдад ОЖД-ийн орчим буюу 0.1-0.9 градус байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн +32-...+37 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар +12.....+14 градус байна. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар +29....+36 градус дулаан, үнэмлэхүй их температур +60-...+66 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар +10...+13 градус дулаан байлаа.
Хур тунадас: Тухайн сард Дорноговь аймгийн хэмжээнд Олон жилийн дундаж /ОЖД утга/-аар 352.0 мм тунадас ордог бол энэ жилин хувьд 820.9 мм Замын-Үүд, Мандах, Өргөн, Хатанбулаг сумдын нутгаар ОЖД-ийн орчимд, бусад сумдад ОЖД-аас ахиу орсон байна. Хамгийн их нь Дэлгэрэх суманд 127,6 мм, Иххэт суманд 126,6 мм орсон. Мөн Улаанбадрахад 71.1мм, Сайхандулаанд 58.7мм, Алтанширээд 62.8мм, Айрагт 78.9мм, Эрдэнэд 67.2мм, Сайншандад 69.1мм бороо орсон нь тухайн сумын жилд орох хур тунадасыг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний их оржээ.
Салхи: Хамгийн их хурд Сайншандад секундэд 25 метр, Хөвсгөлд 22 метр хүрсэн байна. Энэ сард нийт нутгаар салхи шуурга харьцангуй бага тогтвортой байлаа.
Зуншлагын байдал: 2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар Мандах сумын баруун тал, Сайхандулаан сумын зүүн болон өмнө талаар, Өргөн сумын баруун болон хойд талаар, Хатанбулаг сумын баруун болон хойд талаараа зуншлага муу, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумын ихэнхи нутгаар зуншлага дунд зэрэг, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Эрдэнэ сумын хойд болон зүүн талаар зуншлага сайн байна. Дэлгэрэх суманд ургамлын өндөр 15 см, Сайншандад 13, Иххэтэд 12, Алтанширээ, Эрдэнэ, Айраг сумдад 8 см, Замын-Үүд, Хатанбулаг, Хөвсгөл, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах сумдад 5 см, Мандахад 3 см-ийн өндөртэй болсон байна.
МАА-н үйлдвэрлэлд: Малын бэлчээрлэлтэд таатай сайхан сар үргэлжиллээ. Зуншлага ихэнхи нутгаар харьцангуй сайжирч байгаа учраас малчид өөрийн сум орон нутагтаа эргэн ирэх нүүдэл, отрын ажлууд үргэлжилсээр байна. Нийт нутгаар малын усан хангамж дунд зэрэг, хөдөөгүүр нуур тогтсон цаашид ургамлууд сэргэж, зуншлага сайжирч байна.