Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 20.4-24.8 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар ОЖД-аас 2.4-5.6 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нутгийн +33-...+38 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар +7.....+12 градус ажиглагджээ. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар +26....+34 градус дулаан, үнэмлэхүй их температур +53-...+64 градус дулаан, үнэмлэхүй бага нь нийт нутгаар +7...+12 градус дулаан байлаа.
Хур тунадас: 2024 оны 06 дугаар сарын эхний 10 хоногт Эрдэнэ, Айраг сумдад огт ороогүй, бусад нутгаар 0.0-26.3 мм бороо орсон ба Сайншанд, Хөвсгөл, Алтанширээ, Хатанбулаг сумдад ОЖД утгаас АХИУ, Иххэт суманд ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас бага оржээ.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи ихтэй, 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 2-9 өдөр хүртэл ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Хөвсгөл, Сайншандад секундэд 24 метр хүрч цаг агаарын салхи шуурганы аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамал: Эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэ суманд бэлчээрийн ургамлын төлөөлсөн аль ч ургамал цухуйгаагүй, бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал таана, хазаар, хялгана, агь цухуйсан, ургамлын дундаж өндөр 1-9 см байна. Замын-Үүд суманд хур бороо бага халуун хуурай нөхцлийн улмаас төлөөлөх сонгинолог ургамал хатаж гэмтэл ажиглагдсан байгаа.
МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй хэдий ч ургамлын ургалт одоог хүртэл малд төдийлөн таатай идэшлэх боломж бүрдээгүй, зуншлага оройтох нөхцөл байдал үргэлжилсээр байна. Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ сум бүхэлдээ, Айраг сумын баруун талаас бусад талдаа 4 зүгийн үнэлгээгээр ургамлын ургалт жигд сайн, бусад сумдад ургамлын ургалт муу байгаагаас отор нүүдэл хийсээр байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.